“Ассоциацийн өдөр” анх удаа орон нутагт болов

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

“Ассоциацийн өдөр” анх удаа орон нутагт болов

Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци сар бүрийн сүүлийн долоо хоногт “Ассоциацийн өдөр” арга хэмжээг гишүүн байгууллагуудынхаа дунд зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээгээр тус байгууллагын гишүүд  уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар  харилцан санал солилцож, гаргасан шийдвэрээ төр засгийн холбогдох хүмүүст  танилцуулдаг.
Энэ удаад “Ассоциаци өдөр” хөдөө орон нутагт анх удаа болсон гэдгээрээ нэлээд онцлогтой. Дэлхийн анхаарлыг татаад буй Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн томоохон ордуудтай Өмнөговь аймагт өргөтгөсөн нээлттэй хэлбэрээр зохион байгуулагджээ.  
Өөрөөр хэлбэл, тус аймаг дахь өөрийн Төлөөлөгчийн газрыг түшиглэн, нутгийн иргэд, төр захиргааны болон төрийн бус байгууллагуудыг хамруулжээ. МУУҮА-ын Ерөнхийлөгч Д.Дамба  Өмнөговь аймгийн уул уурхайн дэд бүтэц, нүүрсний экспорт зэрэг олон асуудлыг хөндсөн бол тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Уртнасан, БОАЖГ-ийн хэлтсийн дарга Д.Бадарч нар оролцож, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, нөхөн сэргээлтийн аргачлалыг боловсруулах, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, уул уурхайн салбарыг аялал жуулчлалын нэгэн бүтээгдэхүүн болгох зэрэгт анхаарал хандуулахыг санал болгожээ.  

Г.Идэр  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж