“iOS 4.3” үйлдлийн системийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

“iOS 4.3” үйлдлийн системийг танилцууллаа

Сан Францискод болсон iPad 2-ийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр Apple компани өөрийн шинэ iOS 4.3 үйлдлийн системийг танилцууллаа. Үйлдлийн системийн шинэчлэлийн хүрээнд AirPlay-д нэмэлт сайжруулалт хийсэн ба одоо AirPlay-ийн аппликэйшнүүд болон вэбсайтууд дээр Apple телевизийн сувгийг үзэх боломжтой юм.

Түүнчлэн өөр нэгэн томоохон шинэчлэл нь iPhone 4-ийн хэрэглэгчид Wi-Fi бүсүүдэд 3G сигналаар интернэтэд холбогдох бололцоотой болсон байна. Шинэ iOS үйлдлийн системд iPad 2-т зориулсан Photo Booth, FaceTime зэрэг нэмэлт програмуудыг суулгажээ. Ингэснээр iPad 2 есөн видео бичлэгийг нэг дор удирдах боломжтой болсон байна. iOS 4.3 үйлдлийн системийг iPhone 4, 3GS, iPod Touch зэрэг хэрэгслүүдэд гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үнэгүй татаж авах боломжтой.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж