Урт хугацаат зээл 400 тэрбум төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Урт хугацаат зээл 400 тэрбум төгрөг болжээ

Арилжааны банкуудаас иргэдэд олгосон орон сууцны урт хугацаат зээл 400 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Зээлд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэсэн иргэд хамрагдсан гэсэн судалгааг Барилгын үндэсний ассоциацаас гаргасан байна.

Тус байгууллагаас орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд орон сууцны зээлийг дэмжих бодлого боловсруулах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байна. Арилжааны банкуудын орон сууцны зээлийн жилийн хүү дунджаар 15-16 хувьтай байгаа гэнэ. Зээлийн хүү өндөр байгаа нь арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр зээл олгож байгаатай холбоотой аж. Тиймээс Барилгын үндэсний ассоциацаас "Засгийн газар 400 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тав хүртэлх жилийн хугацаатайгаар эрэлтийг дэмжихэд зориулж шийдэж өгөх хэрэгтэй" хэмээлээ. Харин Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны холбогдох хүмүүс энэ онд орон сууцны зээлийн хүү буурна хэмээн үзэж байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж