Жижиг дунд үйлдвэрийн хөгжил тэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Жижиг дунд үйлдвэрийн хөгжил тэлж байна

Баянхонгор аймгийн өрхийн үйлдвэрлэлээс эхлэн аймгийн хүнсний хэрэгцээг хангах хүртэл хөгжсөн аж ахуйн нэгжүүд аймагт бий болж байна.  Ер нь Хонгорын бизнесийнхэн аймаг орныхоо хөгжилд өнгө нэмж, эдийн засгаа тэлэхэд ч хүч өгч байгаа аж. Жирийн бизнесмэн залуу таван давхар орон сууцыг аймгийн төвдөө барьчихдаг болсон гээд бодохоор  аймгийн  хөгжилд хувийн хэвшлийн оролцоо өндөр байна.

Сүүлийн хоёр жилд нийтдээ 150 гаруй төсөлд 1,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон ба энэ ажлын дүнд олон жижиг, дунд үйлдвэр амжилттай ажиллаж эхлэв. Хамгийн гол нь нэмүү өртөг шингэсэн ажлын байр олноор бий болгох төсөл хөтөлбөрийг дэмжив. Тухайлбал аймгийн төвд өдөрт дөрвөн тонн сүү боловсруулах хүчин чадалтай Энэтхэг улсын тоног төхөөрөмж бүхий сүүний үйлдвэр ашиглалтад ороод ажиллаж байна. Мөн Баянлиг суманд өдөрт 500 лирт ингэний сүү ариутган савлах  жижиг цех ашиглалтад орлоо.

Аймгийн төвийн ойролцоо сайн  үүлдрийн  саалийн  үнээний хоёр ферм  байгуулагдаж, хулдаасан  хэвлэлийн цех шинээр ашиглалтанд орж, ахуйн үйлчилгээний олон цэг салбаруудын үйл ажиллагаа өргөжиж, аялал жуулчлалын бааз байгуулагдан, барилгын  материалын  үйлдвэр өргөжин хөгжиж,  хөдөөгийн 16 суманд талх нарийн  боовны  цехүүд үйл ажиллагаа эрхэлж, Баацагаан, Галуут зэрэг сумдад сүү цагаан идээний жижиг үйлдвэр цехүүд ажиллаж  байна.

Нийслэлд ганцхан байдаг харин орон нутагт цорын ганц гэж хэлж болох чулууны үйлдвэр Баянхонгорт байна. Байгалийн чулуугаар төрөл бүрийн барилгын материал шал тавцан хийхээс гадна хөшөө дурсгалын зүйлсийг энд урладаг.  Аймгийн төвийн өнгө үзэмжийг сайжруулахад энэ үйлдвэрийнхний хийсэн чулуун хавтангаар явган хүний зам тавьж байна. “Ганмөнхжин” чулууны үйлдвэрт Өвөрхангай, Завхан, Говь-Алтайгаас захиалга ирж, хөшөө, цонхны тавцан зэргийг хийдэг боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж