
Эл уран сайхны киног “Пара” буюу Н.Наранбаатар найруулж, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, О.Долгор нар гол дүрд нь тогложээ. “Үл таних эмэгтэй“ кино нь бүсгүйчүүдийн дотоод ертөнцийг илүү түлхүү гаргасан, эмэгтэй хүний ухаан, сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээрийг харуулсан бүтээл болсон хэмээн найруулагч Наранбаатар хэлсэн юм.
”Үл таних эмэгтэй” киноны “Чамайг хайрлана”дууг гавьяат жүжигчин, дуучин Т. Ариунаа, соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Чулуунбат нар дуулсан юм. Харин өнөөдөр болох “Улаанбаатар” кино наадам, Академийн дээд шагнал гардуулах ёслолд уг кино “Шилдэг кино” номинацид нэр дэвшиж байгаа бол “Шилдэг эрэгтэй гол дүр”-д С.Болд-Эрдэнэ, “Шилдэг эмэгтэй гол дүр”-д О.Долгор, “Шилдэг туслах эмэгтэй дүр”-д Г.Отгонцэцэг, “Шилдэг туслах эрэгтэй дүр”-д Г.Амгаланбаатар, “Шилдэг найруулагч”-д Н.Наранбаатар, “Шилдэг зураглаач”-д Б.Отгонзориг, “Шилдэг киноны хөгжим”-д Ц.Байдраг, “Шилдэг киноны дуу”-нд Т.Ариунаа, “Шилдэг зураач” номинацид Т.Ганхуяг нар тус тус нэр дэвшжээ.
Г.Даша