
Үл ойлголцол үүсэхэд хосууд хамтдаа байх арга хайх нь олонтаа байдаг аж. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 33 хувь, эрчүүдийн 23 хувь нь дээрх аргыг хэрэглэдэг гэж хариулсан байна. Харин эхнэр нөхрийн дунд ямар нэгэн бэрхшээл үүсэхэд эрчүүдээс илүү эмэгтэйчүүд нөхөрлөл, хайр, дэмжлэгт найддаг аж.
Эрчүүд хүүхнүүдээс нийцэл, бат бэх харилцаа, хамт байхыг илүүтэй хүсдэг байна.
Харин дотно харилцааныхаа талаар бусадтай хуваалцаж чаддаг хүмүүс бол эмэгтэйчүүд бөгөөд хүүхнүүдийн 70 хувь, эрчүүдийн 60 хувь нь хувийн амьдралынхаа нууцыг хадгалж чаддаггүй аж.
Хосуудын харилцаанд бэрхшээл үүсгэдэг гол асуудал нь ажил, гэр бүлийнхээ аль нэгэнд илүү анхаарснаас үүддэг байна. Түүнээс гадна мөнгөтэй холбоотой маргаан зөрчил хосуудыг маргалдуулдаг номер нэг бэрхшээл гэнэ.