Б.Жаргалсайхан хөтлөгчийг загнав

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайхан хөтлөгчийг загнав

Эдийн засгийн форумын “Хөгжлийн бодлого, хүнд өгөөжтэй өсөлт” сэдвээр өрнөсөн салбар хуралдааныг “Хөдөлмөр” сонины эрхлэгч Б.Бүрэнжаргал хөтөлсөн. Энэхүү хуралд оролцон, саналаа хэлсэн Б.Жаргалсайхан үг хэлэх минут богинохон хугацаатай байгааг сануулсан хөтлөгчийг тэрбээр соёлгүй, бүдээлгээр нь дуудав. Эрхэм бизнесмен “ Би гурван хүний өмнөөс үг хэлэх эрх авсан. С.Дэмбэрэл, С.Одонтуяа хоёр санал хэлэх хугацаагаа надад өгсөн” хэмээн хөтлөгчид удаа дараа сануулсан боловч нөгөөх нь хугацаа богино байгаа, дараагийн хүндээ боломж олго гэв. Энэ нь аагтай, омогтой бизнесмений шарыг хөдөлгөв бололтой, “Та нар хувийн хэвшлийнхний үгийг сонсоно гэж форум зохиосон мөртлөө үг хэлэх гэхээр микрофоныг нь хааж боогоод байх хэрэггүй шүү” хэмээн омогдоно лээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж