Шинэ “Super Mario” удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Шинэ “Super Mario” удахгүй гарна

Японы видео тоглоом үйлдвэрлэгч Nintendo компани өөрийн шинэ 3DS консолд зориулсан “Super Mario” тоглоомыг 2011 оны сүүлээр болох “E3” видео тоглоомын экспо дээр танилцуулах гэж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Албан ёсны мэдэгдлийн үеэр Nintendo компаний захирал Сатору Ивата Super Mario тоглоомын зургуудыг авчирсан байсан ба түүний хэлснээр шинэ тоглоом нь ерөнхийдөө Super Mario Galaxy видео тоглоомтой төстэй болсон гэжээ.

Super Mario тоглоомыг Super Mario Galaxy болон Super Mario Galaxy 2 зэрэг тоглоомуудыг бут цохиж чадсан “Wii” консолыг бүтээсэн Nintendo-ийн баг зохион бүтээжээ. Одоогоор Nintendo-ийн шинэхэн видео тоглоом туршилтын шатандаа явж байгаа юм байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж