Хангайн залуус Хөвсгөлд чуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Хангайн залуус Хөвсгөлд чуулна

НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооноос Олон улсын залуучуудын жилийг тохиолдуулан Монголд арга хэмжээ явуулахаар болжээ. “Хангайн бүсийн залуучуудын чуулга уулзалт” нэртэй арга хэмжээг Хөвсгөл аймагт зохион байгуулах юм байна.

Чуулга уулзалт энэ сарын 2-нд эхэлж  дөрөв хоног үргэлжлэх аж. Чуулга уулзалтад Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай аймгийг төлөөлж 70 гаруй залуус оролцохоор  Хөвсгөлийг зорьжээ.

Чуулганы нээлтэд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Аржентина Матавела, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүд, БСШУ яамны төлөөлөгчид оролцоно. Тэд  НҮБ-аас гол анхаарлаа хандуулж буй боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлтийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, залууст хандсан уриалга гаргахаар төлөвлөжээ.

НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүд чуулганы төлөөлөгч залууст “Оюутан 2011” номыг танилцуулах, “Уур амьсгалын өөрчлөлт”, “Үе тэнгийнхний боловсрол, залуучуудын оролцоо, манлайлал” сэдвээр сургалт явуулах, орон нутгийн залуучуудын байгууллагууд харилцан  туршлагаа солилцох зэрэг ажлыг хийх ажээ.  Төлөөлөгчид Хөвсгөл нуурт очиж  эрэг орчмыг цэвэрлэх, эрүүл мэнд, спорт, урлаг, соёлын олон хөтөлбөрийг нутгийн залуустай хамтран зохион байгуулах юм байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж