Засвар энэ сарын 20-нд дуусна

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Засвар энэ сарын 20-нд дуусна

Ирэх сарын 1-нд эхлэх хичээлийн жилийн бэлтгэл, засварын явцыг өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцлээ. Энэ жил тус салбарт 1,5 тэрбум төгрөгийн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа. Нийслэлийн боловсролын газрын дарга Д.Энхбаяр хэлэхдээ “Ерөнхий боловсролын 16 сургууль, 26 цэцэрлэг, хоёр спорт хороонд засвар хийгдэхээс таван сургууль, 15 цэцэрлэгийн байрыг комисс хүлээн авсан. Үлдсэн сургууль, цэцэрлэгийн засвар энэ сарын 20-нд бэлэн болно” гэв. Нийслэлд баригдах УИХ-ын гишүүдийн багцаас баригдах сургууль, цэцэрлэгийн ажил асуудалтай байгаа гэдгийг онцолж байсан. Эдгээр барилга нь халаалт, шугамын асуудлыг хамтад нь тусгаагүйгээс байр нь баригдсан ч үйл ажиллагаа эхлэх боломжгүй байгаа ажээ. Мөн энэ хичээлийн жилд 32 нэрийн 64 сурах бичиг хэвлэгдэх юм байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж