
Эдгээр шинэ уран бүтээлд телевизийн цуврал олон ангит кинонууд багтаж байгаа бөгөөд үүнд МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн эрүүл мэндийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан бүтээж буй “Өдөр өдрийн өнгө” олон ангит дэлгэцийн бүтээл болон “SBN”-ын уран бүтээлчдийн бүтээж буй “Гэр бүл” цуврал багтаж байгаа аж. Мөн түүхэн “Аравт” кино, ТВ коктейлийнхны 90 саяын Гансүхийн амьдралаас сэдэвлэн хийж буй “Бодлын хулгайч” шинэ кино, хошин урлагийн “Шинэ үе” продакшны шинэ бүтээлүүд ар араасаа нээлтээ хийн энэ намар үзэгчдийг уйдаахгүй нь ээ.
Г.Даша