Уул уурхайн талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Уул уурхайн талаар хэлэлцэж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Монгол Улсад “Олборлох үйлдвэрийн ил тод байдал” сэдэвт тусгай хуралдааныг зохион байгуулж байна. Дугуй ширээний уулзалт нь Дэлхийн эдийн засгийн форум, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар болон Монгол Улсын Засгийн газар хамтран өмнө нь зохион байгуулж байсан юм.

    Энэ удаагийн уулзалтаар уул уурхайн эдийн засагт түшиглэсэн Африк, Ази, Латин Америкийн 13 оронд сүүлийн зургаан сар хийсэн судалгааны үр дүнг танилцуулах аж. Мөн бодлого боловсруулагчид, бизнесийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс гадна олон улсын нэр хүнд бүхий байгууллагын төлөөлөл оролцож уул уурхайн салбарын ил тод байдал, засаглал, эдийн засгийн интеграц, үр нөлөө, гэрээний хрэгжилт болон мониторинг сэдвээр оролцогчидтой санал солилцож байна. Үүний зэрэгцээ судалгааны үр дүнг авч хэлэлцэн дараагийн алхамуудыг төлөвлөх болжээ.

    Б.Алтансүх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж