
Тэдэнд эрүүгийн хуулийн 106.2 зааснаар Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.