“Хааны эрэлд-2011” маргааш болно

Хуучирсан мэдээ: 2011.07.30-нд нийтлэгдсэн

“Хааны эрэлд-2011” маргааш болно

Олон
улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулилт “Khaan quest” буюу
“Хааны эрэлд-2011” маргааш Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын
нэгдсэн төвд эхэлнэ.


НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох байнгын тогтолцоог бүрдүүлэхэд
дэмжлэг үзүүлэх зорилготой энэ сургуулилт 2003 оноос Монгол Улс, АНУ-ын
Зэвсэгт хүчний хамтарсан сургуулилтаар эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 2006
онд олон улсын сургуулилт болж өргөжин Ази, Номхон далайн орнуудын энхийг
дэмжих ажиллагааны чиглэлээр хэрэгждэг таван том арга хэмжээний нэг
болсон юм.

Энэ
сургуулилтад оролцож буй орон, цэргүүдийн тоо жил бүр нэмэгдэж байна. 2006
онд энэ сургуулилтад 16 орны 600 орчим цэргийн алба хаагч оролцсон бол энэ
онд 1000 гаруй хүн оролцоно.

Команд
штабын сургуулилтад Монгол Улс, АНУ, Австрали, Камбож, ХБНГУ, Энэтхэг,
Индонез, БНСУ-ын Зэвсэгт хүчний офицерууд, салааны тактикийн хээрийн
сургуульд эдгээр улс дээр нэмэгдэж Японы цэргийн алба хаагчид оролцоно.
Сургуулийг ОХУ, БНХАУ, Франц, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант
улс, Вьетнамын дайчид ажиглана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж