Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Нууцлаг шохоорхол

Бүсгүй танд хүүхдийнхээ  эцгээс өөр эрд татагдах тохиолдол байсан бол үүнийг муу зүйлд тооцох хэрэггүй гэж сэтгэл судлаачид үзэж байна. Доктор Роби Людвигийн үзэж буйгаар энэ нь хууран мэхлэх, араар тавихаас өөр зүйл аж. Гайхаж байна уу?  Сайн зүйл нь сэтгэл санаанд гарч буй эерэг өөрчлөлтүүд.  Эр нөхрөөсөө өөр хүнийг шохоорхох нь  нууц амрагтай болох, бүтэлгүй гэрлэлт, муу нөхөртэй болохоос  дээр гэнэ. Яагаад гэдгийг одоо тайлбарлая.
 Дахин дурласнаар эмэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ жинхэнэ утгаар нь мэдэрдэг.  Хүүхнүүд гэр бүлээ зохиож, үр хүүхэд, эр нөхрөө асарч, хоол унд бэлтгэж, гэр орноо авч явах гэж зүтгэхдээ өөрийгөө гаргуунд нь гаргадаг бөгөөд өөрийгөө гэрийн эзэгтэй, эхнэр, ээж гэж бодохоос биш дур булаам бүсгүй гэдэгтээ итгэхээ больдог аж. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага нь заримдаа эмэгтэй хүнийг супер модель биш, айлын зарц гэж бодоход хүргэдэг байна. 

Шохоорхол нь хэн нэгэнд өөрийгөө бүрэн зориулахын нэр биш, харин өөрийгөө хайрлах арга.  Хэн нэгэн ер бусын хүнд татагдах үедээ та ер бусын баяр хөөрийг мэдэрч, өөрийгөө үзэсгэлэнтэй гэдэгт итгэж, бардам болно.  Заримдаа  хүн өөртөө цаг зав гаргаж, анхаарал тавьж, өөртөө зориулж шинэ юм авдаг нь  амьдралд нь шинэ сонин зүйл гарч ирсэнтэй холбоотой.  Нууц шохоорхол нь бодит биш учраас гэм хоргүй, ариун, бас сэтгэл хөдөлгөм байдаг. Ийм мэдрэмж хүний амьдралын шилжилтийн үед тохиолддог.
Тиймээс бүсгүй минь, хэрэв та хэн нэгэнд сэтгэл алдарч, нууцхан хайрлах болсон бол айх хэрэггүй.  Харин ч баярлаж хөөрч, амьдралынхаа хамгийн аз жаргалтай үед тооцож, хором бүрээс таашаал авахыг  хичээ. Ийм мэдрэмж таныг амьд, цоглог, эрч хүчтэй гэдэгтээ итгэхэд тусална.
Гэхдээ энэ нууцаа хэнд ч хэлэх хэрэггүй. Зөвхөн дотроо хадгал. Хэрэв та хэн нэгэнд санамсаргүй үг алдаж орхивол нууц байхаа болино гэдгийг санаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж