“Миний хайртай гэр бүл” аяны нээлт болно

Хуучирсан мэдээ: 2011.07.30-нд нийтлэгдсэн

“Миний хайртай гэр бүл” аяны нээлт болно

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк ирэх наймдугаар сард “Миний хайртай гэр бүл” хэмээх аян зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд өдөр бүр үнэ төлбөргүй шоу тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. “Миний хайртай гэр бүл” аяны нээлтийн тоглолт өнөөдөр 16.00 цагт Хүүхдийн паркт болох юм.

Өнөөдөр бяцхан хүүхдүүдэд зориулсан циркийн сонирхолтой үзүүлбэр болон авьяаслаг хүүхдүүдийг тоглолттой. Аяны хүрээнд “Зөвхөн танай гэр бүлд” хэмээх хоолны шинэ багц худалдаанд гарах гэнэ. Мөн шоу тоглолтын үеэр үзэгчдийн дунд супер хонжвортой сугалааг сугалуулах юм. Сугалааны супер шагнал нь гэр бүлээрээ бүтэн нэг жил үнэ төлбөргүй Хүүхдийн паркийн тоглоомоор үйлчлүүлэх эрх өгөх гэнэ.
“Миний хайртай гэр бүл” аяндаа идэвхитэй оролцоорой.


М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж