Ж.Ганхуяг улсын рекордыг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Ж.Ганхуяг улсын рекордыг шинэчлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын буудлага спортын холбооны шилжин явах цомын төлөөх тэмцээн Буудлага спортын төвд үргэлжилж байна. Энэ жилийн “Холбооны цом”-ын тэмцээнд есөн байгууллагын 80 орчим мэргэн буудагчид 10 дасгалд өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул, “Дэлхийн цом”-ын хүрэл медальт Ц.Мөнхзул зэрэг шилдэг тамирчид “Холбооны цом”-ын тэмцээнд онч мэргэнээ сорьж байна. Тэмцээн мягмар гаригт эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар зарим дасгалд аваргууд тодроод байна. Дашрамд сонирхуулахад, эрэгтэйчүүдийн БКВ-9 дасгалд ОУХМ Ж.Ганхуяг улсынхаа рекордыг шинэчилсэн бол эмэгтэйчүүдийн БКБ-5 дасгалд ОУХМ З.Батхуяг улсын дээд амжилтыг давтсан байна. Тэмцээний нэгдсэн дүн маргааш гарна.

    Тэмцээний аваргууд:

    БКВ-9 /эрэгтэй/
    1-р байр: Ж.Ганхуяг ОУХМ /Снайпер баг/ 597 оноо
    2-р байр: О.Энхсайхан ОУХМ /Хүч/ 592 оноо
    3-р байр: Ц.Мөнх-Эрдэнэ ОУХМ /Сүлд/ 591оноо

    БКБ-5 /эмэгтэй/
    1-р байр: З.Батхуяг ОУХМ /Алдар/ 578 оноо
    2-р байр: О.Янжинлхам ОУХМ /Алдар/ 576 оноо
    3-р байр: Ч.Нарантуяа ОУХМ /Сүлд/ 573 оноо

    БКВ-9 /эмэгтэй/
    1-р байр: З.Батхуяг ОУХМ /Алдар/ 595 оноо  
    2-р байр: Г.Нандинзаяа ОУХМ /Грэйт/  592 оноо
    3-р байр: О.Онон ОУХМ /Есүхэй баг/ 591 оноо

    БКВ-6 /эрэгтэй/
    1-р байр: О.Энхсайхан ОУХМ /Хүч/ 1158 оноо
    2-р байр: Б.Бишрэл /Хүч/ 1153 оноо
    3-р байр: Ц.Мөнх-эрдэнэ ОУХМ /Сүлд/ 1150 оноо

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж