
Одоогоор нэр өгч амжаагүй тэдний шинэ кино нь эхнээсээ дуустал үзэгчдийн инээлгэсээр байх гэнэ. “Үлгэрийн хайр” киногоороо үзэгчдэд инээд бэлэглэсэн “Шинэ үе”-ийн ээлжит дэлгэцийн бүтээлд “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн тоглосон аж. Тиймээс ч олон хүний сонирхлыг татаж байгаа юм.
Өнгөрсөн онд тус хамтлагийн дуучин, ахлагч Д.Батсүх “Татар ажиллагаа” инээдмийн уран сайхны кинонд бүтэл муутай программист залуугийн дүрийг гайхалтай чадварлаг бүтээж, өндөр үнэлгээг авсан. Харин энэ удаад Т.Дэлгэрмөрөн өөрийн хэр жүжигчин болохыг харуулах нь.
М.Анир