
Тогтоолоор тус компанийн нийт гаргасан 19 062 080 ширхэг энгийн хувьцааны 99.88 хувийг нэгдмэл сонирхолтойгоор эзэмшигч болох “Файрбөрд глобал мастер фанд” ХХК, “Файрбөрд глобал мастер фанд II” ХХК, “Файрбөрд монголиа фанд” ХХК, “Хэнэте ресурси холдинг Эс.Эй.Пи.Эл” ХХК, “Вью холдинг Эс.Эй.Пи.Эл” ХХК-иас хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 0.12 хувь буюу 23,033 ширхэг хувьцааг худалдан авах санал гаргажээ. Тендер саналаар жижиг хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасыг нэг бүрийн үнийг 392 төгрөгөөс доошгүй үнээр худалдан авч тус компанийг 100 хувь эзэмшихээр болжээ. Тендер саналын хүчинтэй байх хугацаа тогтоол гарсан өдрөөс хэрэгжих бөгөөд үүнээс ажлын 60 хоногоор тогтоосон байна.
Энэ дашрамд нэмж дуулгахад, “Сөдөт” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдийн зүгээс гаргасан хувьцаа худалдан авах тендер саналд өөрчлөлт орсон байна. Тендер саналын үнийг “142 төгрөгөөр” гэж заасан байсныг “142 төгрөгөөс доошгүй үнээр…” хэмээн өөрчлөлт оруулжээ.