“Sound of kiss” цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

“Sound of kiss” цомог гаргана

“Negun beat” студийн залуу ая зохиогч Окигийн продюсерээр нь ажилладаг “Sound of kiss” охидын хамтлаг тун удахгүй анхны  цомгоо гаргахаар ажиллаж байна. Тус хамтлагийн цомгийн ажил 70 хувьтай байгаа аж. Тэдний “Татар” хамтлагийн дуучин Заяатай  хамтран дуулсан “Надад бас чамд”  дуу нь сүүлийн үед залуусын сонирхлыг нэлээд татаж байгаа. Хамтлагийн охид цомгийнхоо ажлын дараа буюу ирэх есдүгээр сард тоглолтынхоо бэлтгэлд орох бөгөөд одооноос хэд хэдэн дуундаа клип хийлгэж эхлээд байгаа аж.
Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж