
үеэрээ Виталий Кличко ирэх долдугаар сард болох шилдэг тулааны тухай
хэвлэлийнхэнд ярьжээ. WBA холбооны хүнд жингийн аварга Давид Хэйтэй
сүүлчийн тулааныг нь хийх магадлал өндөр боксчдоор ах, дүү Кличко тодорч
байгаа юм. Учир нь 31 насныхаа төрсөн өдрөөр Хэй боксын спортоо орхих
шийдвэр гаргаад байгаа билээ. Ах, дүү Кличко бол Украйны домог болсон
тамирчид. Виталий WBO, WBC аваргын бүсийг эзэмшиж байгаа бол Владимир
1996 оны олимпийн хүнд жингийн аварга болсноос гадна IBF, WBO холбооны
дэлхийн бүсийг эзэмшдэг. Гэхдээ хэн нь тэдний Хэйгийн сүүлчийн
өрсөлдөгчөөр рингэнд гарах нь тодорхойгүй байсан юм. Виталий гуравдугаар
сарын 19-нд Кубын боксчин Одланьер Солистой бүсээ хамгаалах тулаан хийх
бол Владимир дөрөвдүгээр сарын 30-нд Дерек Чисоратай нударга
зөрүүлэхээр бэлтгэлээ хийж байна. Энэ тулаануудын үр дүнгээс үл
шалтгаалж, тэдний хэн нэг нь Давид Хэйтэй тулалдах болно. Англи эрийн
зүгээс Владимиртэй тулалдахыг хүсч байгаа бол Виталий түүний өрсөлдөгч
болмоор байгаагаа илэрхийлжээ. Тэгэхээр Виталий долдугаар сарын 2-нд
Англид очих магадлал өндөр байгаа гэсэн үг. Мөн дөрөвдүгээр сарын
сүүлчээр тулаан хийсэн Владимирт долоон сарын эхээр өндөр түвшний тулаан
хийх хэмжээний амралт авч чадахгүй учраас Виталий Кличко Англи эрийн
өрсөлдөгч болох магадлал тун өндөр байгаа юм.
Score Studio