Олон улсын сансрын станцыг далайд “оршуулна”

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Олон улсын сансрын станцыг далайд “оршуулна”

Олон улсын сансрын станцыг 2020 онд дэлхийн тойрог замаас татсаныхаа
дараа далайд “оршуулна” хэмээн “The Science” сэтгүүлд мэдээлжээ. “Олон улсын сансрын станцыг живүүлэхээс өөр аргагүй.

Тэрхүү станцыг тэнд нь үлдээвэл сансрын их хэмжээний хог хаягдал болно” гэж НАСА-гийн төлөөлөгч Эндрюс Хинк ярьсан байна. Энэ шийдвэрийг гаргахын тулд эхлээд олон орон тохиролцох хэрэгтэй аж.

Дашрамд дурдахад, станцыг 15 жилийн хугацаатайгаар ашиглахаар тооцож дэлхийн тойрог замд байрлуулсан юм байна. Гэтэл дахин шинэ станц барих өртөг өндөр, тэгээд ч одоо ашиглаж байгаа станц дахин 5-10 жил үүргээ гүйцэтгэх чадалтай хэмээн мэргэжилтнүүд үзжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж