ДНХ буюу амьд биетийн генийн бүтцийн загварыг агуулсан нуклейний хүчил нь аденин,
гуанин, тинин, цитозин гэсэн дөрвөн төрлийн хос молекулаас бүтдэг гэж эрдэмтэд үздэг байв. Амьдралын код хэмээдэг уг дөрвөн суурь
зургаа болохыг өнгөрсөн жил тогтоосон. Тэгвэл Америкийн эрдэмтэд үүний долоо,
найм дахь нь байгаа тухай “Science” сэтгүүлд мэдээлжээ.
5-formylcytosine, 5-carboxylcytosine нэртэй тэрхүү молекул нь
суурь эсийг загварчлах үүрэгтэй. “Эдгээр суурь нь метилийн бүлэгт харьяалагддаг.
Суурь эсийг гарган авах судалгааны ажилд энэ нээлт чухал ач холбогдолтой”
хэмээн Хойд Каролина гийн их сургуулийн доктор Жан И ярьжээ.
Б.ГАНДИ