
Хурлаар аймгийн хуучин орон сууцнуудын тодорхой хэсгийн инженерийн шугам сүлжээг засварлан тоолууржуулж, жишиг аймаг болгох ажил эхлүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран “Далангийн булгаа сэргээе” аян өрнүүлэх, иргэдийн дунд Усны тухай хууль болон бусад мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн байгаль хамгаалах клубын гишүүдтэй хамтарч иргэд, албан байгууллагуудын албан хаагчдаас усны чиглэлээр санал асуулга авах, сурагчдын дунд “Усгүй бол…” гар зургийн уралдаан зарлах, “Ус амьдралыг тэтгэгч” гарын авлага, зөвлөмж гаргаж, иргэдэд сурталчлах гэх мэт ажлууд төлөвлөн ажиллахааар шийдвэрлэв.
Д.Долгор