
Харин Н.Даваа эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхгүй гэсэн байна. Цагдан хорих ангид прокурор, мөрдөн байцаагч, шүүгч нар очиж, нөхцөл байдалтай танилцаад анхааралдаа авахаа мэдэгдсэн талаар Н.Даваагийн гэр бүлийн хүн хэлж байна. Н.Даваа, Э.Гүр-Аранз, Н.Энхтөр нарыг өнгөрөгч тавдугаар сарын 30-нд батлан даалтад гаргасан ч нийслэлийн Прокурорын газраас мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг дахин сунгаж, хориод байгаа юм. Ирэх сарын 1-нд цагдан хорих хугацаа дуусах ч одоогоор батлан даалтад гаргах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Тиймээс Н.Даваагийн өмгөөлөгч цагдан хорих шийдвэр гаргасан нийслэлийн прокурор С.Хишигжаргал, УМБГ-ын мөрдөн байцаагч Б.Оюутболд нарт батлан даалтад гаргах тухай хүсэлт хүргүүлсэн байна. Мөн түүний ар гэрийнхэн олон улсын хуулийн байгууллагад хандахаар баримт материалаа бүрдүүлж байгаа аж.