
Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг эрдэнэ сум, Хатгал тосгон, Хөвсгөл далайн зүүн өмнөд эргийн Доод Модот булан буюу Хатгал тосгоноос 9 км газарт энэ сарын 1-4-ний хооронд зохион байгуулж байна. Өчигдөр Хөвсгөл нуурын эрэгт бөөгийн ёслол, морин чарганы уралдаан, мөсөн шагайн харваа, мөсөн гэрийн худалдаа зэрэг гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татахуйц арга хэмжээ болж өнгөрчээ. Харин өнөөдөр мөсөн дээрх сумо, мөсөн дээрх автомашины уран жолоодлого, морин чаргатай ачлал, тэшүүрийн марафон зэрэг тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд 17.00 цагт хаалтын ажиллагаа, галын наадам хийснээр энэ жилийн мөсний баяр өндөрлөх гэнэ. Энэ жилийн тухайд 20 гаруй орны 60 орчим гаднын жуулчид, дотоодын 300 гаруй жуулчид уг наадмын үзэж сонирхохоор ирсэн гэх мэдээлэл байна.