Ахлах дэслэгч амиа егүүтгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Ахлах дэслэгч амиа егүүтгэжээ

Хилийн застав дээр өнгөрсөн даваа гаригт буун дуу гарч, хүний амь үрэгдэв. Эх орны зүүн хилийг хамгаалдаг Хилийн цэргийн 0132 дугаар ангийн VIII заставт эл хэрэг гарчээ. Тус Зоргоны гэх уг заставын орлогч, ахлах дэслэгч Э жагсаалынхаа талбай дээр АКМ буугаар өөрийгөө буудсан аж. Учрыг лавлахаар Дорнод аймгийн Цагдаагийн газартай холдбогдоход, “Хэргийг шалгахаар Ажлын хэсэг томилогдон 0132 дугаар ангийн VIII застав руу явсан. Эцсийн дүгнэлт гарч байцаагч нар ирээгүй байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй.  Заставын орлогч нь амиа алдсан нь үнэн” хэмээв.

Ахлах дэслэгч Э нь тус заставт соёл хүмүүжил хариуцсан орлогчийн албан тушаалыг хашдаг байжээ. Тэрээр гэр бүлийн хамт тус заставт алба хаадаг байсан бөгөөд эхнэр нь эрүүл мэндийн зааварлагчаар ажилладаг аж. Э чухам юунаас болж ийм алхам хийсэн нь тодорхойгүй байгаа ажээ. Уг хэрэг удирдлагын дарамт уу, эсвэл гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй аргагүй гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж