Өмнөд Солонгост ачааны онгоц осолдсон байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост ачааны онгоц осолдсон байж болзошгүй

Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын газрын мэдээлэлд сураггүй алга болоод байсан Asiana Airlines-ийн ачаа тээврийн нисэх онгоцны хэлтэрхий Жежү арлын өмнөд хэсгээс олдсон ч онгоцны их бие хараахан олдоогүй байна гэлээ.

Онгоц пүрэв гаригийн өглөө 04.28 цагт оператороос холбоо тасарч, гурван цаг орчмын дараа дээрх онгоцны хэлтэрхий далайгаас олджээ. Уг онгоцонд хоёр нисгэгчээс өөр зорчигч байхгүй зөвхөн ачаа ачиж явсан аж.

Одоогийн байдлаар Asiana-ийн удирдлагууд алга болсон онгоцтой холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй байгаа ба албаны хүмүүс онгоцыг осолдсон гэж хараахан тогтоогоогүй байгаа ч, далайгаас олдсон онгоцны хэлтэрхийгээс үндэслэж осолдсон байх магадлалтай гэж үзэж байгаа юм.


Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж