
Бразилийн хөлбөмбөгийн цомын төлөөх тэмцээний эхний шатны тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Дэлхийн таван удаагийн аварга Бразил улсын хөлбөмбөгийн лигийн тэмцээн сонирхолтой болдгоос гадна цомын төлөөх тэмцээн ч мөн ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилдэг уламжлалтай. Эхний шатанд 64 баг өрсөлдөж байгаагаас хариу тоглолтууд өчигдөр болсон юм. Энэ шатны хамгийн сонирхолтой тулаан “Ривер Плейт”, “Ботафонго” багуудын хооронд болсон юм. Эхний тулаан “Ривер Плейт” багийн талбайд болоход Бебето Оливейрагийн сүүлийн мөчид хийсэн гоолын ачаар талбайн эзэд ялалт байгуулсан харин хариу тоглолт Эгнэхао цэнгэлдэх хүрээлэнд болход тоглолтын гол баатар мөн Бебето Оливейра болжээ. Харин энэ удаад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг зайлуулах гэж байгаад өөрийн хаалганд оруулснаар багаа хөөдөж орхижээ. Үлдсэн хугацаанд хоёр багийнхан гоол оруулж чадсангүй. Нэмэлт 30 минутад ч хүч тэнцүү хоёр багийнхан гоолын моментуудаа ашиглаж чадсангүй. Ялагчийг 11 метрийн цохилтоор шийдэхэд “Ривер Плейт”-ийн Фабио Жуниор цохилтоо алдаж талбайн эзэд бүх цохилтоо хийснээр “Ботафонго” багийнхан Бразилийн цомын тэмцээний шилдэг 32-т шалгарсан байна.
Score Studio