Иргэдийн гомдлыг барагдуулж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Иргэдийн гомдлыг барагдуулж эхэлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан одоо л нэг жинхэнэ утгаараа ажиллаж эхэлсэн бололтой. Тэд иргэдийн гомдлын мөрөөр шуурхай ажиллаж, хохирлыг нь барагдуулж эхэлжээ.  Тухайлбал, иргэн Н.Очирпүрэв “Boyal” мебель тавилгын компанид захиалга өгтөл өнгө үзэмж муу, чанаргүй, хэмжээ алдсан тавилга хийж өгсөн тул Шударга өргсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж, гомдол мэдүүлсэн байна.  Гомдлын мөрөөр тус газрынхан ажиллаж, 1,168,000 төгрөгийг нь  эргүүлэн төлүүлж чадсан байна. Мөн иргэн Б.Эрдэнэчимэг “Метромолл” дэлгүүрийн гутлын тасгаас 530.000 төгрөгөөр гутал худалдан автал өмсөөд хэдхэн хонотол урагдчихаж. Үйлчлүүлэгч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол мэдүүлж, тэд дэлгүүрийн эздэд хандсанаар урагдсан гутлыг нь мэргэжлийн гуталчнаар засуулж,  гомдлыг нь  барагдуулжээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэн Л.Цогзолмаа алтан ээмгээ уран дарханаар гагнуултал, алдаа гаргаж ээмгийг нь маань гэмтээчихлээ хэмээн дээрх газарт хандсан байна. Гомдлын мөрөөр тус байгууллагын байцаагч ажиллаж, мөнөөх дарханаар 30 мянган төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж