Кластер гэх ойлголтыг хэрхэн ойлгох вэ гэдгээс хуралдаан эхэлсэн бөгөөд хөгжлийн загварыг хэрхэн боловсруулах талаар хэд хэдэн санаачлага гарлаа. Кластерын загварыг зөв гаргасан улс орон хурдацтай хөгждөг талаар энэ үеэр танилцуулж Монголд ямар хөгжлийн загвараар өрсөлдөх чадвараа хөгжүүлэх талаар санал бодлоо солилцов.
Итали улс нь дарсны кластерыг бий болгон хөгжүүлснээр нийт улсын ДНБ-ийнхээ 80 хувийг энэхүү аргаар бий болгосон аж. Энэхүү улс нь манай улстай адил байгалийн баялагын нөөц ихтэй боловч ийнхүү кластерын загварыг бий болгосноор өрсөлдөх чадвар нь өссөн гэнэ.
Манай улсын хувьд Аж үйлдвэрийн бодлогын баримт бичгийг дөнгөж саяхан гаргаад байгаа бөгөөд UNIDO-гийн төслөөр хоёр жилийн турш хийсэн энэхүү судалгааны ажлын дагуу өрсөлдөх чадварын төлөвлөгөөг хэрэгжүүлэх аж.