Amazon түр зуур Nintendo 3DS-ын худалдаагаа зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Amazon түр зуур Nintendo 3DS-ын худалдаагаа зогсоожээ

Онлайн худалдааны Amazon компани өчигдөр 3D тоглоомонд зориулсан консол Nintendo 3DS-ын худалдааг түр зуур зогсоожээ.

Nintendo 3DS-ын бүтээгдэхүүний дээр Amazon-оос хийгээгүй тайлбар танилцуулгууд орсон байсан гэнэ.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр “Бид нэгэн хэрэглэгчээс mail хүлээн авсан. Тэр хэрэглэгч Cosmo Black Nintendo 3DS-ыг тайлбар дээр бичсэн шигээ үзүүлэлттэй биш байгаа тухай мэдээлсэн байсан” гэжээ.

Уг консолыг худалдааг даваа гаригийн үүрээр хэсэг зогсоож, өдрийн 4 цагийн үед дахин эхлүүлсэн байна.

Америкийн Nintendo компани “Amazon сайтаас Nintendo 3DS-ын танилцуулга, үнэлэлт дээр асуудал үүссэнтэй холбогдуулан хэсэг хугацаанд худалдааг зогсоосон. Энэхүү асуудлыг засаад, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Nintendo 3DS-ын нөөц, тоо хэмжээ болон чанарт ямар нэгэн асуудал байхгүй. Та бүхэн тайван худалдан авалтаа үргэлжлүүлэн хийгээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Amazon.com сайт руу санал хүсэлтээ явуулаарай” хэмээн уг үйл явдлын дараа мэдэгдэл хийжээ.
                                                                                                             Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж