“Сан Франциско Жайнтс” Цагаан ордонд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

“Сан Франциско Жайнтс” Цагаан ордонд зочиллоо

АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчид мэргэжлийн спортод амжилт гаргаж, түрүүлсэн багийг Цагаан ордондоо хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг. Энэ уламжлал ёсоор Барак Обама Мэжор лиг бейсболын аваргуудад хүндэтгэл үзүүлсэн байна. Өнгөрсөн жил “Тексас Рейнжерс” багийг 4:1 харьцаатай хожиж, MLB-ын аваргаар тодорсон “Сан Франциско Жайнтс” багийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд хүлээн авч, уулзжээ. Ерөнхийлөгч 56 жилийн дараа дахин цом хүртэж байгаа “Жайнтс” баг Цагаан ордонд тавтай морил гэснээр Бэйсболын өнгөрсөн жилийн алдартнуудыг угтан авлаа. Барак Обама хэлэхдээ “Жайнтс магадгүй бага зэрэг өөрчлөгдсөн байх, гэхдээ тэд хэрхэн хожил авахыг мэддэг” гэжээ. “Жайнтс” багийн менежер энэ өдөр бол тэдний амьдралд хамгийн дурсгалтай мөчүүдийнх нь нэг болж байгааг дурдаад үргэлж завгүй байдаг ч “Жайнтс” багийг угтан авсанд баярлаж байгаагаа илэрхийлэн багийнхаа 44 дугаартай өмсгөлийг дурсгасан байна. Тус баг 44 дугаарыг Алдрын танхимын гишүүн Уилли Мейст зориулан мөнхөлсөн байдаг. Энэхүү нэр хүндтэй дугаарыг АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчид дурсгалаа. Өнгөрсөн жил Уорлд Сериест өрсөлдсөн “Филис”, “Жайнтс” багуудын улирлын тоглолт гурван өдөр дараалан Филадельфия хотод явагдана. Цуврал маргаашнаас эхэлнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж