Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр дүгнэлтийг авч хэлэлцээд олонхийн саналаар хүлээж авлаа. Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдүүлснээр Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалтуудыг авч хэлэлцээд “60-аас дээш насны иргэн хүүхэд үрчилж авахыг хориглосон нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болжээ” хэмээсэн дүгнэлт гаргасан байсан юм. Уг дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар тус бүр авч хэлэлцээд “Хүлээж авах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан байсан ч өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар унагаад байсан саналаа босгож Үндсэн хуулийн цэц заргаа авлаа.
Уг нь гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтэд шүүмжлэлтэй хандаж, хүүхдийн эрхийг зөрчсөн явдал хэмээн буруутгаж байсан юм.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж