
Их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд НҮБ-ын тухай дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг авахыг хүссэн хүүхэд залуус цөөнгүй байдаг. Тиймээс НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо Монгол Улсын Үндэсний номын сан, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн ном сан, МУИС-ийн төв номын сан, ХААИС-ийн номын сангуудад НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаас хэвлэн гаргадаг ном, судалгааны тайлан, сонин, сэтгүүл, товхимол, тайлан мэдээллүүдийг багтаасан НҮБ-ын төрөлжсөн “НОМЫН БУЛАН” байгуулан идэвхтэй ажиллаж байгаа аж.
Номын сангаар үйлчлүүлж буй оюутан залуучуудад НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын мандатын хүрээ, үйл ажиллагаа, хөтөлбөр, төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд, мөн НҮБ –тай холбоотой дэлхий нийтийн бүхий л мэдээ мэдээлэлтэй танилцах боломжийг олгож байгаа гэнэ.
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хороо энэ оны гуравдугаар сарын 1-нд НҮБ төрөлжсөн “Номын булан”-даа шинээр гарч буй мэдээллэл бүхий 104 төрлийн 365 хэвлэгдэн гарсан ном, тохимол материалаар шинэчилжээ.
Д.Долгор