Б.Хашбат түрүүлж аймгийн арслан болжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.24-нд нийтлэгдсэн

Б.Хашбат түрүүлж аймгийн арслан болжээ

Өмнөговь аймгийн 80 жилийн ойн баяр
наадамд улсын арслан Д.Ганхуяг, улсын шинэ гарьд М.Баяржавхлан,
Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын шинэ заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр
нарын 256 бөх зодоглож хүчийг үзэн барилджээ.

Уг
барилдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат "Хилчин" спорт
хороо, "Гарьд тур" ХХК-ний бөх аймгийн заан Б.Хашбат түрүүлж аймгийн
арслан цол хүртэж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат улсын начин
Л.Гантулга үзүүрлэжээ. Б.Хашбат энэ жилийн улсын наадмаар дөрөв давсан
аймгийн хоёрхон зааны нэг юм байна. 

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж