Өмнөговь аймгийн 80 жилийн ойн баяр наадамд улсын арслан Д.Ганхуяг, улсын шинэ гарьд М.Баяржавхлан, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын шинэ заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын 256 бөх зодоглож хүчийг үзэн барилджээ.
Уг барилдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат "Хилчин" спорт хороо, "Гарьд тур" ХХК-ний бөх аймгийн заан Б.Хашбат түрүүлж аймгийн арслан цол хүртэж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат улсын начин Л.Гантулга үзүүрлэжээ. Б.Хашбат энэ жилийн улсын наадмаар дөрөв давсан аймгийн хоёрхон зааны нэг юм байна.
Д.ОЮУН