Нью-Йоркод шатам халуун болж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.24-нд нийтлэгдсэн

Нью-Йоркод шатам халуун болж байна

АНУ-ын төв хэсэг болон зүүн эрэг хавиар шатам халуун болж байгаагаас 150 сая америкчууд хэцүү байдалд байгаа тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Вашингтон, Нью-Йорк, Филадельфи болон Балтиморт өчигдөр 38 хэм халуун байсан бол Атлантикт 41 хэм хүртэл халжээ.

Цаг уурчдын хэлснээр чийглэг ихтэй байгаагаас термометрийн заах хэмжээнээс дээш гарч халж байгаа юм шиг санагдаж байгаа гэжээ. Ирэх долоо хоногийн дунд хүртэл энэ халуун үргэлжлэхийг тэд анхааруулж байна.

Мянга мянган хүмүүс халуунаас зугтаж, хотын усны эрэг хавиар очиж байгаа юм. Харин Нью-Йоркийн дөрвөн наран шарлагын газар түймрийн улмаас Гудзон голд бохир ус орсноос болж хаалттай байгаа нь хүмүүсийг бухимдуулж байна.

Цахилгааны сүлжээ агааржуулагч ихээр ажиллуулсан хэт ачааллаас болж тасалдан, Нью-Йоркийн 10 мянган оршин суугчид өчигдөр цахилгаангүй болсон байна.

Мөн Америкийн телевизээр хүмүүс машиныхаа хамар дээр өндөг шарж, жигнэмэг жигнэж  үзүүлснийг нэвтрүүлжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж