“Соронз” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

“Соронз” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Монголын 1 папараци
    сэтгүүлээр шалгарсан “Соронз”-ын шинэ дугаар уншигч таны гарт очиход бэлэн боллоо.
    Үйл явдлын халуун цэг дээр ажиллаж, шинэ содон мэдээллийг бүхнээс түрүүнд хүргэдэг
    заншлаараа “Соронз сэтгүүл энэ удаад БХБЯ-ны сайд Х.Баттулгын гурван хүүхдийг төрүүлсэн
    ч олноос нууцлаг амьдардаг Орос гэргийн папараци зургийг хүргэж байна. Мөн сүүлийн
    үед залуучуудын холбоог тэргүүлж, олны анхаарлын төвд ороод байгаа Л.Оюун-Эрдэнэ
    хэмээх залуу “Нero” энтертайнментийн найруулагч Б.Баатарын төрсөн дүү болох, “Алтай
    констракшн”-ы Х.Б
    ат-Эрдэнэ
    хүү төрүүлж өгсөн гэргийдээ компани бэлэглэсэн тухай, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн
    хүү дахин мансууруулах бодис хэрэглэх болсон гээд цоо шинэхэн мэдээллүүдийг хүргэж
    байна. Үүний зэрэгцээ сүүлийн үед хамгийн их ашиг орлоготой бизнесээр тодроод буй
    нүүрсний наймаанд Х
    ууль зүй, дотоод
    хэргийн
    сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн
    Д.Загджав, аварга Г.Өсөхбаяр гээд салбар бүрийнхэн хошуурч ачааны машиныг зуу зуугаар
    нь хөлслөн нүүрсний ченж болсныг зөвхөн “Соронз” дэлгэж байна.

    Дээдсийн хүрээнд дуулиан тарьсан нэгэн үйл явдал бол 80 мянган
    долларын үнэтэй ногоон сувд Монголд ирснээр тансаг хэрэглээтэй бүсгүйчүүдийг хуйлруулж
    байгааг фото зургийн хамт нийтэллээ.  Ажил
    амьдралаараа сонин содон байж чаддаг шинэ хүмүүсийг олонд танилцуулдаг уламжлалаараа
    MCS-ийн Ж.Оджаргал ноётны төрсөн эгч, “Анунгоо” компаний захирал Ж.Уранцэцэг хатагтайг
    мөн сүүлийн үед дээдсийн зиндаад шинээр нэмэгдсэн М
    онгол Улсын ерөнхий сайд асан Содномын ач охин Наташа
    хэмээх Орос бүсгүйг дэлгэрэнгүй танилцуулж байна. Үүний зэрэгцээ загварын ертөнцийн
    гоо хатагтай Э.Одгэрэлийн анхны нөхөр, удам дамжсан сэтгэл судлаач С.Энхболд бурхны
    оронд заларч, топ хатагтай охины хамт гашуудлаа илэрхийлснийг “Соронз” хамгийн түрүүнд
    дуулгаж байгаа билээ. Шинэ дугаарын шинэ мода
    ны эзэд болох улстөрч эрхмүүдийн хүзүүний алчуур,
    амьдардаг тансаг харшыг ч “Соронз” дурандлаа. Style папараци булангаас сар шинийн
    өдрүүдэд төдийгүй баяр үргэлжилсэн эдгээр өдрүүдэд улстөрч бизнесмэнүүд, урлаг соёлынхны
    хэрхэн гангарсныг харж болно. Мөн гэгээн хайрын өдөр тохиож байгааг тохиолдуулан
    “Шалгуур давсан хайр”-ын эзэд болох С.Батсүх гавьяат, дуучин Т.Дэлгэрмөрөн гээд
    олны танил хүмүүс хайраас болж хэрхэн цөлөгдөж, үсэрч үхэх дөхсөн гээд сонирхолтой
    бөгөөд сэтгэл уярам түүхүүдийг дэлгэж байна. “Соронз” сэтгүүлийн “Шинэ давалгаа”
    ны эзнээр “UFC” группийн эзэн Ө.Амартүшинг онцолсон бөгөөд шинэ дугаарын зочноор
    сэтгүүлч, ҮШН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянгыг урьж дотно яриа өрнүүлэн,
    гэр бүлийн сонирхолтой зургуудийг нийтэллээ. Харин “Гол дүр” буланд “Universe
    best songs”-ын ялагч Ч.Цэлмүүн оролцож дуучин болох хүсэлгүйгээ нуулгүй ярьсан юм.
    Мөн олны танил бүсгүйчүүдээс хэн нэг хувцсаа хамгийн олон арга хэмжээнд өмссөнийг
    “Соронз” баримттайгаар шүүмжилж байна. “Хайрын түүх” буланд реппер Quza гэргий Цолмон
    болон хоёр охинтойгоо оролцож хайр дурлалын түүхээсээ хуваалцаж байна. Мянган захидлын
    эзэн азтай бүсгүй хэн болох, топ модель Ч.Уранбилэг улсад улирал бүр 11 сая төгрөгний
    татвар төлж байгаа гээд шинэ содон мэдээллээр хуудсаа улам баяжуулсан “Соронз” сэтгүүлийн
    шинэхэн дугаараа амжиж уншаар
    ай. “Соронз”
    таныг соронз мэт татах болно.
    Соронз
    сэтгүүлийн редакц.
          

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж