Бразилчууд ДАШТ-д бэлтгэж байна | News.MN

Бразилчууд ДАШТ-д бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Бразилчууд ДАШТ-д бэлтгэж байна

2014 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг, түүний дараа 2016 онд олимпийн наадмыг зохион байгуулна гэдэг бразилчуудад их хэмжээний ашиг орлого авчирах болно гэж олон улсын компаниуд үзэж байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-нд бэлтгэх ажлын хүрээнд дэд бүтцээ хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд ирэх хоёр жилд 11 тэрбум ам.доллар зарцуулах болно гэж Бразил нэгдүгээр сард мэдэгдсэн. 2016 онд олимпийн наадмын эзэн хот болох Рио де Жанейрод ирэх гурван жилийн хугацаанд 90 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүнээс тэнгисийн хөлөг барих, гангийн үйлдвэрлэл, цөмийн эрчим хүч зэрэг салбаруудад зарцуулах болно гэж хотын захирагч Sergio Cabral “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Бразил дэд бүтэцдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байгаа нь олон улсын компаниудын анхаарлыг татаж байгаа юм. Тэр дундаа олон улсын санхүүгийн эрсдэлийг хариуцагч даатгалын компаниудын сонирхлыг татаж байгаа нь мэдээж юм. Даатгалын салбарт дэлхийд толгой цохидог “Swiss Re” компани мөн Бразилийн зах зээлийг сонирхож байгаагаа мэдэгдсэн байна. “Чилийн газар хөдлөлтөнд бид 500 орчим сая доллар зарцуулах болно. Газар хөдлөлт манай компанийн Өмнөд Америкийг сонирхох сонирхолд саад болохгүй”  гэж мэдэгдсэн тус компаний дэлхий даяарх дахин даатгалын ханш энэ оны нэгдүгээр сард шинэчлэгдэн зургаан хувь болсон байгаа аж.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-09 182.160.4.139

Orchuulgaa ehleed uuruu unshij uzeed jaahan oilgoj baival editor-dee unshuulaad ter hun oilgoj baival publish hiij baimaar yum dee YAMAR MUU ORCHUUGA VE

Avatar

Зочин 2010-04-09 202.70.33.211

99793344 dugaar zarna utas 99793344

Avatar

Зочин 2010-04-09 202.179.20.136

LaCie brendiin suuliin ueyiin 6000GB hejeetei 4BIG QUADRA 4TB super zuvuriin hard zarna Utas 88664040

Avatar

Зочин 2010-04-09 124.158.69.38

2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 99757810
adsdsadasdassssssss

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж