С.Баяр тансаглаж сууна уу?

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

С.Баяр тансаглаж сууна уу?

УИХ-ын гишүүн С.Баяр өнгөрсөн намрын чуулганы дундаар цагаан сар хүртэл эмчилгээгээ үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлэн Д.Дэмбэрэл даргаас чөлөө авсан билээ. Сар шинэ өнгөрөөд сар шахам болж байхад С.Баяр гишүүн ирээгүй л байна. Түүнийг АНУ-д амьдардаг охид дээрээ очиж эмчилгээ сувилгаагаа үргэлжлүүлдэг гэдэг. Харин МАХН-тай хамтран ажиллахаа мэдэгдээд байгаа намуудын уулзалт дээр ҮШН, МУНН зэрэг намынхан “С.Баяр өвчтэй нэрээр АНУ-д, өндөр үнэтэй буудалд тансаглаж, тэндээсээ МАН-ын удирдлагад зааварчилгаа өгч суудаг” хэмээж байв.

С.Баяр гишүүн эмчлүүлж байгаа юу, эсвэл дээд зэрэглэлийн буудалд тансаглаж сууна уу.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж