“Детройт Пистонс” баг дасгалжуулагч Жон Куестерийг ажлаас нь чөлөөлөөд удаж байна. Гэхдээ тэд дараагийн эрхмээ сонгох тал дээр удаан хугацааны турш нухацтай хандсан. Тэдний эцсийн сонголт нь Лоренс Франк бололтой. “Yahoo! Sports”-т эх сурвалжийн мэдээлснээр дасгалжуулагчгүй болоод байгаа “Детройт Пистонс” баг “Бостон Селтикс”-ийн туслах Лоренс Франкт хамтран ажиллах гэрээний санал явуулах гэж байгаа гэнэ. Ерөнхий дасгалжуулагчийн энгийн гэрээний саналыг “Нью Жерси Нэтс” багийг удирдаж байсан залуу эрхэмд явуулах нь зөв гэж тэд үзжээ. Энэ өрсөлдөөнд Майк Вудсен, Келвин Сампсон нар хүчтэй яригдаж байсан ч NBA-ын түүхэн амжилтын эзэнг илүүд үзжээ. Франк 2003-2004 оны улиралд Байрон Скоттоос ажлыг нь хүлээн авч, ерөнхий дасгалжуулагчийн гараагаа эхлэхдээ шууд 13 тоглолтонд дараалан хожиж байжээ. Энэ амжилтыг одоог хүртэл хэн ч эвдээгүй. Нью Жерси Нэтс багийг зургаан жил илүүтэй удирдахдаа хоёр удаа Атлантик Дивизионы аварга, дөрвөн удаа плэйоффт үлдэж, гурван удаад нь хоёрдугаар шатанд шалгарч байсан, асар их туршлагийг богино хугацаанд олж авсан нэгэн бол яах аргагүй Франк. Тиймээс ч түүнийг Док Риверс өөрийн ойрын хүнээр сонгон ажиллуулсан. Лорэнс дасгалжуулагч тоглогчдын харилцах гүүр нь болж байсан гэдгийг Бостонд хамтдаа ажилладаг бусад дасгалжуулагчид хэлдэг. Хьюстон Рокэтс, Торонто Рапторс багууудын ерөний дасгалжуулагчид нэр нь яригдаж байсан хэдий ч залуу бүрэлдэхүүнтэй Дэтройтоос санал хүлээн авахнээ. Ийнхүү НБА-ийн үнэлэмж өндөртэй дасгалжуулагчдын нэг Франк дахин баг удирдахаар болж байна.
Score Studio