Ахмад багш докторын зэрэг хамгаалжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Ахмад багш докторын зэрэг хамгаалжээ

Ховд аймгийн ахмад багш Т.Нямхүү  “Монголын уран зохиол, урлагт Д.Нацагдоржийн дүрийг бүтээсэн туршлага” сэдэвт бүтээлээр утга зохиол судлалын ухааны докторын /Ph.D/ зэрэг амжилттай хамгааллаа. Түүний бүтээл нь Уран зохиол, урлагт бүтээсэн Д.Нацагдоржийн дүрийн судалгаа, Уран зохиолд Д.Нацагдоржийн дүрийн бүтээсэн туршлага, урлагийн бусад төрлүүдэд Д.Нацагдоржийн дүрийг бүтээсэн туршлага гэсэн гурван бүлэгтэй аж. Ийнхүү 70 шүргээд эрдмийн зэрэг хамгаалсан буурал багш бага ангийн багшаас дээд сургуулийн багш хүртэл 40 гаруй жил эрдэм номын танхимд амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөжээ.

А.Зул  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж