Даншиг наадмууд товоо зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Даншиг наадмууд товоо зарлалаа

Энэ жил Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд. Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймгийн 80, Баянхонгор, Дундговь аймгийн 70, Дархан-Уул аймгийн 50, Говьсүмбэр аймгийн 20 жилийн ойн баяр тус тус тохиож байгаа. Сүхбаатар, Завхан, Булган, Говь-Алтай, Орхон, Баян-Өлгий,Төв, Архангай, Хэнтий аймгууд баяр наадмаа тэмдэглэчихсэн. Харин одоо үлдсэн аймгуудын болон бүсийн наадмууд зохиогдоно. Долдугаар сарын 22-23 нд Дархан-Уул, Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн наадам болох бол 28-30-нд Дундговь, 29, 30-нд Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Увс, Ховд, Өвөрхангайчууд наадамлана. Дорноговийн наадам нь Говийн бүсийн даншигтай давхцах бол Баруун бүсийн даншгийг Увс аймгийн наадамтай хамтатгаж хийнэ. Харин Зүүн бүсийн наадам Дорнодын наадамтай хамт болох ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж