Харц унагах нь гэмт хэрэг биш

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Харц унагах нь гэмт хэрэг биш

Хайртай хүнээ эсвэл эр нөхрөө өөр бүсгүйд харц унагахад бухимдах хэрэггүй гэж сэтгэл судлаачид зөвлөж байна.
Хэн нэгэнд сэтгэлээ өгч, амьдралынхаа ханиар сонгосон л бол тэр хүн дахин хэзээ ч дурлахгүй гэдэг худлаа гэнэ. Мах цусанд төрсөн жирийн л хүн бол эсрэг хүйстнээ сонирхох нь гарцаагүй. Гэвч хажуугаар өнгөрөх дур булаам нэгэнд харц унагах нь гэмт хэрэг биш бөгөөд хууран мэхлэхтэй ямар ч холбоогүй гэж сэтгэл судлаачид үзэж байна.

“Үнэхээр сайхан төрсөн хэн нэгэнтэй санамсаргүй таарсан бол гоо сайхныг нь хүлээн зөвшөөрч сурах нь хүн дотроо буй араатныг номхотгох хамгийн сайн арга” гэж сэтгэл судлаач Бараш ярьж байна.  Сайхан зүйлд татагдах нь хүний төрөлх зан боловч хэт сонжооч байх нь сайн тал биш гэж үздэг. Харц унагадаг хүмүүс ихэнхдээ эрчүүд байдаг бөгөөд хөнгөн явдалтай эрчүүд хүүхнүүдэд харц унагах нь олонтаа байдгийг судалгаа харуулж байна.
Эсрэг хүйсийнх нь дур булаам нэгэн өөрт нь харц унагаад байгааг хүн  ямар ч үед мэдэрч чаддаг. Харин  ямар хариу үйлдэл үзүүлэх нь зан араншингаас нь шалтгаалдаг байна. 

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж