Социализмын ”бүтээгдэхүүн”

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Социализмын ”бүтээгдэхүүн”

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэв­доржийг “Социализмын үеийн бүтээгдэхүүн” хэмээн нэр­лэдэг. Энэ бол түүний баримталж буй бодлогод шүүмжлэлтэй ханддаг мэргэ­жилтнүүдийн хэлсэн үг юм. Өнөөдөр Монголбанк бодлогын хүүгээ 11 хувьд барьж, эдийн засаг дахь мөнгөний бодлогоо улс төрөөс хараат бусаар бие даан боловсруулж чадахгүй байгаа зэрэг нь жинхэнэ баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдэд таа­лагддаггүй. Тий­мээс түүнийг улир­сан, баларсан үеийн үзэл ба­римтлалтай эдийн засагч гэж дүгнэх хүмүүс цөөнгүй. Монголын эдийн засгийн бодлогыг тодорхойлж яваа тэрбээр Ховдын фракцийнхны то­милгооны ачаар даргын сэнтийд за­ларсан гэх шум бий. Төрийн өмчийн хороо, УИХ-ын Төсвийн байнгын хороог нь даргалж байсан энэ эрхэм 2004 онд Ховд аймгаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларчээ. Тухайн үед Н.Энхбаярын “Элсний 13”-ийн фракцид багтаж ч явав. Харин тэрбээр УИХ-ын гишүүний сонгуульт хугацаа нь дууссаны дараа буюу 2009 оноос эхлэн Монголбанкийг толгойлох болжээ. Монгол Улсын эдийн зас­гийг хөгжүүлэхийн тулд хар үстэй толгойгоо буурал болтол нь зүтгэсэн Л.Пүрэвдоржийн гавьяагаар   өнөө­дөр манай банкны тогтолцоо харь­цангуй тогтвортой, эрүүл байгаа гэдэгтэй маргах аргагүй. Тэгэхээр хуучны хашир бурхийг байнга буруутгаж болохгүй мэт. Хамгийн сүүлд тэр­бээр арилжааны банкуудын дүрмийн сангийн хөрөнгийг хоёр дахин нэмж, 16 тэрбум төгрөг болгох шийдвэр гаргаснаар Мон­голын санхүүгийнхнийг бужиг­нуулж  ор­хив. Гэвч дуулиан үүгээр дууссангүй. Түүнийг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн гэнэ. УИХ-ын гишүүн байх үедээ нэгэн уурхайтай холбоотой асуудалд гэнэ алдсан юм байх. Ер нь “Социализмын буурал бү­тээгдэхүүн” дуулиан шуу­гианаас нэг их хол өнгөрдөггүй юм даа.

Т.ЭЛИСА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж