“МанЮ”-гийн босс шийтгүүлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

“МанЮ”-гийн босс шийтгүүлж магадгүй

“Манчестер Юнайтед”-ын босс Сэр Алекс Фергусон шүүгч Мартин Аткинсонг шүүмжилснийхээ төлөө дор хаяж хоёр тоглолт багаа дасгалжуулах эрхээ алдаж болзошгүй болжээ. Лондон хотын Стэмфорд Бриж цэнгэлдэхэд болсон “Челси” болон “Манчестер Юнайтед” багийн тоглолтод 2:1-ээр хожигдсоны дараа Ферги шүүгчийн талаар хэдэн үг хэлсэн байна. “Би ийм чухал тоглолтод шилдэг хүнээ шүүгчээр томилно гэж бодож байсан юм. Энэ бол лигийн хамгийн том тоглолтуудын нэг. Тиймээс шударга, бас хүчтэй шүүгч талбайд гарч ирнэ гэж найдаж байлаа. Гэсэн ч тийм зүйл болсонгүй. Яагаад түүнийг энэ тоглолтыг шүүх болсныг мэдэхгүй юм. Хэн талбайд шүүх болсныг сонсоод л би айж эхэлсэн” гэж 69 настай дасгалжуулагч ярьжээ. Энэ үгийг нь хөлбөмбөгийн холбооныхон холбооны нэр хүндэд халдсан гэж үзвэл Фергигийн дасгалжуулах эрхийг хэдэн тоглолтоор хасахаа шийдэх юм байна. “Юнайтед” багийнхан ч зүгээр суусангүй. Аль хэдийнээ хуульчдаа томилж, дасгалжуулагчаа аврахаар ажиллаж эхэлсэн байна. 2009 онд Фергусон шүүгч Алан Вилейг бас л иймэрхүү шалтгаанаар буруутгаж, доромжилсон маягтай ярилцлага өгөөд дөрвөн тоглолтоор шийтгүүлж байсан юм. Английн хөлбөмбөгийн холбоо тус ярилцлагыг авсан Sky sports, MUTV-ээс бичлэгээ өгөхийг хүссэн байна. Бичлэгийг нягталж үзээд холбоо шийдвэрээ гаргана. Хэрвээ шийтгэл оногдуулбал ням гаригт “Ливерпуль”-тэй хийх чухал тулаанд Фергусон багаа удирдаж чадахгүй болно. Энэ нь аваргын төлөө өрсөлдөж байгаа “Улаан чөтгөрүүд”- том гарз болох юм.

Б.Анхбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж