Америкийн засаглалыг турхирсан ээлжит дуудлага

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Америкийн засаглалыг турхирсан ээлжит дуудлага

BRICS-Бразили, Орос, Энэтхэг, Хятад ба Өмнөд Африкийн удирдлагууд өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын амралтын хот Саньяд уулзан олон улсын санхүүгийн институтуудад шинэчлэлт хийхийг зэрэгцээ америк доллараас татгалзахыг уриалсан билээ. Дэлхийн хүн амын 40 хувь, даяарчлалын эдийн засгийн дөрөвний нэгийг төлөөлсөн энэ байгууллага нь Америкийн нөлөөг бууруулах чухал шинжтэй  гэмээр. Гэхдээ энэ нь төөрөгдөлд оруулсан үзэгдэл бололтой.

Доминик Стросс-Кан (Dominique Strauss-Kahn) энэ жилийн тавдугаар сард аргагүйн эрхэнд Олон улсын валютын сангийн (ОУВС) захирлын албанаасаа огцроход  уг албан тушаалд Францаас хүн томилох тухай ярьж байсан ч BRICS түүний оронд дэвшүүлэх нэр дэвшигч дээрээ тохиролцож чадаагүй.

BRIC гэсэн нэр томьёог Goldman Sachs 2001 онд анх гаргаж ирэхдээ хөрөнгө оруулагч компаниудын “хөгжиж байгаа зах зээл” гэж тооцож байгаа тэр бүс нутгуудын ашигтай боломжид анхаарал хандуулах гэсэн юм. Эдийн засгийн нэр гэж ойлгогдож байсан томьёолол нь сүүлдээ улс төрийн утга агуулгатай болсон билээ. Дөрвөн орны гадаад хэргийн сайд нар нүдэнд тусах товчлолыг үр дүнтэй улс төрийн чуулга болгохоор 2009 оны есдүгээр сард анх удаагаа Екатеринбург (ОХУ) хотноо уулзсан юм. Энэ жил бүлэгтээ Өмнөд Африкийг нэмлээ.

Санхүүгийн хямралын дараа “Gold­man Sachs” ханшаа нэмэн, BRICS-ийн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний нийлбэр төлөв­лөснөөс 10 жилийн өмнө буюу 2027 он гэхэд “Их долоо”-гийн ДНБ-нээс давсан байна гэх дүгнэлтийг зарлав. Эдийн засгийн урсгалын төвшинг ийм энгийнээр хэт төвийлгөх нь үйл явдлыг урьдчилан хэлэх аргагүйгээс гол төлөв алдаатай гардаг билээ.

Ерөнхийдөө BRICS-ийн орнуу­дын уулзалт нь богино хугацааны дипломат тактикийн зөвшилцлийг хийхэд ашигтай байж болох бөгөөд энэ товчлол дор үндсээрээ өөр өөр орнуудыг нэгтгэжээ. Хуучин их гүрэн байсан Оросыг хөгжиж байгаа дөрвөн эдийн засагтай нэгтгэхэд утга учир бага. BRICS-ийн таван гишүүнээс Оросын хүн амын тоо хам­гийн бага бөгөөд хамгийн бо­ловс­ролтой нь. Нэг хүнд ноогдох ДНБ-нээр Орос толгой нь. Нэг чухал үзүүлэлт нь Оросын нөлөө буурч нөгөө дөрвийнх нь өсч байна. Орост одоо экспортын бүтцийн задаргаа дутагдаж, хүн амын өсөлтийн ноц­той асуудалд орсон, эрүүл мэндийн салбарын шийдэгдээгүй асуудлууд тулгараад байна. Ерөнхийлөгч Дмит­рий Медведевийн хэлснээр Орост “шинэчлэл” амин чухал шаардагдаж байна. Хэрэв тоо баримтыг анхааралтай харах юм бол Хятадын өсч буй эдийн засаг BRICS товчлолын зүрх нь болж байна. Ардчилсан Бразили энд багтсан нь тааламжтай л сюрприз. BRIC гээд анх гарч ирж байхад өсөлтийн төвшин өчүүхэн, хувцас нь жижигдсэн, улс төрийн архагшсан тогтворгүй байдалтай энэ оронг оруулах ёсгүй гэж маргах хүмүүс олон байв.

Одоо бол “Бразилийн зарим муж нь BRICS-ийн орнуудаас да­вуу­тай болсон” гэж “Economist” сэт­гүүл тэмдэглэсэн байх юм. Хя­тадыг бодвол ардчилсан улс. Энэт­хэгээс ялгаатай нь босогчид байхгүй, үндэстэн ястан, шашны сөр­гөл­дөөн­гүй, дайсагнасан хөршүүд бас байх­гүй. Оросоос ялгаатай нь нефтиэс гадна өөр бус зүйл экспортлодог, гадаадын хөрөнгө оруулагчдөд хүндэтгэлтэй ханддаг.  Өсөлт сайтай, ардчилсан цуврал сонгуультай ганц гол асуудал нь инфляцийг барьж чадах эсэх нь л болоод байна.

Гэхдээ BRICS-ийн чухал бөгөөд хэрэгтэй гэгдэх нь нөлөөнөө ихэсгэх Хятадын хүчин чармайлтаас хамаарч буй. Хэдэн жилийн өмнө Бразили улс IBSA нэртэй байгууллагыг бий болгосон юм. Гурван томоохон ардчилагч Энэтхэг, Бразили, Өмнөд Африкийн саммитаа хийдэг. Ардчилсан биш Хятад одоо IBSA-г BRICS-ийн хүрэнд багтах санал гаргаж байгаа. Үүнтэй зэрэгцээд Хятад Энэтхэг, Бразили хоёрыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын  гишүүн болгохын эсрэг байна. Учир нь зэрэгцээд ирэхээр түүний статуст өрсөлдөгч гарч ирнэ гэж үзсэн юм.

Бид BRICS-т хэрхэн чухалчилж хандах вэ? “The Beijing Review “ хэвлэл саяхан тус байгууллага бол “хөгжиж буй ертөнцийг төлөөлж байна” гэсэн байна. Хятад, Энэтхэг, Бразилийн эдийн засгийн өсөлт чухал. Эдийн засгийн шийдвэрийн хувьд “Их 20”-ын хүрээнд тэдний үүрэг чухал. Түүгээр ч барахгүй энэ томоохон чуулга дээр хятад валютын дутуу үнэлсэн нь эдийн засагт нь ямар үр дүн үзүүлж байгааг Бразили, Энэтхэгээс гомдол гаргах боломжтой. Тэд BRICS-ийн жижиг чуулгадаа үүнийг хэлж чадахгүй байгаа билээ.

Улс төрийн харилцаандаа Хятад, Энэтхэг, Орос гурав Ази дахь нөлөө ба эрх мэдлийн төлөөх өрсөлдөгч нар юм. Оросууд Хятад Сибирьт ойр бөгөөд нөлөөлж  байна хэмээн зовинож байгаа. Энэтхэгийн далайн бүсэд Хятадын нөлөө өсөх мөн Гималай дахь газар нутгийн маргаан байгаа нь Энэтхэгийг  зовоож байна. Энэ эвсэл АНУ-д хийж байгаа дуудлагад ноцтой байх нь юу л бол, ер нь адилхан сэтгээд байдаг орнууд ч биш. Нэн түрүүнд BRICS –ийг шүүмлэгчдийн анхаарлыг төвлөрүүлэх цэг гэж үзэх хэрэгтэй болов уу.  

Ноён Най (Nye) нь Харвордын их сургуулийн профессор ба
«Засгийн ирээдүй» (The Future of Power, PublicAffairs
хэвлэлийн газар, 2011 он) номыг зохиогч юм.

Нийтлэлийн эх сурвалж: Another Overhyped Challenge to U.S. Power

Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж