Яао Мин зодог тайлснаа албан ёсоор зарлав

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Яао Мин зодог тайлснаа албан ёсоор зарлав

Шанхай хотноо өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын нэрт сагсан бөмбөгч Яао Мин зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Яаогийн энэ шийдвэр гэнэтийн биш байлаа. Түүнийг долдугаар 20-нд товлосон хэвлэлийн хурлаар албан ёсоор зодог тайлна гэсэн баттай бус мэдээллүүд олонтоо гарч байсан. Тэр мэдээлэл дагуу хувь хүнийхээ хувьд сагсан бөмбөгийн талбайгаа албан ёсоор орхиж байгаа мэдэгдэж байна гэснээр хэвлэлийн хурал эхэлсэн. 2002 оны драфтын эхний сонголтоор “Хьюстон Рокетс” багт элсч байсан тэрбээр багтаа үнэнч байсаар зодог тайлж байгаа юм. Гэвч өнгөрсөн он жилүүд бэртэл гэмтлээр дүүрэн байлаа. Сүүлийн зургаан жилийн хугацаанд тэрбээр 250 улирлын тоглолтыг хөл болон шагайны гэмтлийн улмаас өнжсөн. Тиймээс бэртэл гэмтлээс шалтгаалан түүний тоглох цаг багассан учраас талбайн гадна талд гарахаар шийдсэн юм. Гэхдээ тэр сагсан бөмбөгөөсөө хөндийрөхгүй. Өөрийн төрөлх Шанхай хотынхоо “Ориентал Шаркс” багийг худалдан авсан. Хятадын сагсан бөмбөгт оруулах түүний зүтгэл дуусаагүй гэдгийг ч энэ хурлын үеэр танилцуулж, цаашид “Шаркс” багийн бүхий л үйл ажиллагааг хариуцан хийнэ гэдгээ зарлажээ. Тус хэвлэлийн хуралд Яаогийн гэр бүл, найз нөхөд бүгд оролцсон бөгөөд “Энэ хугацаанд үргэлж дэмжсээр ирсэн тэдэндээ баярлалаа. Ирээдүйд та нарынхаа тусламжтайгаар илүү ихийг хийх болно” гэсэн юм. Ийнхүү найман удаагийн бүх одод тоглогч Яао Мин албан ёсоор зодог тайллаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж