
Зөвхөн бараа бүтээгдэхүүнээр тогтолгүй дарга нарын өдөр тутмын хоол хүнсний хэрэглээнд Умард Солонгосын далбаатай агаарын тээврийн хөлөг Хятад руу нисч, McDonald"s-ын гамбургер зөөдөг талаар хүртэл бичсэн байна.
Дээрхийг баримтжуулбал, 2011 оны эхний таван сарын байдлаар Умард Солонгос нийт 7,5 тэрбум ам.долларын өртгөөр Marlboro, Mild Seven тамхи, 2,4 сая ам.долларын өртөгтэй Hennessy конъяк, виски, Япон шар айраг зэргийг импортолжээ.
Умардуудыг 2006, 2009 онд цөмийн туршилт хийж байна гэж НҮБ-ын зүгээс үзээд гадны улсуудаас үй олноор хөнөөх зэвсэг, энгийн галт зэвсэг мөн тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон юм.
2011 он гарсаар Умард Солонгосын нөхцөл байдал улам хүндэрч байгаа ба саяхан тус улсад удаан үргэлжилсэн борооны улмаас хэдэн арван мянган га тариалангийн талбай усанд автаж, их хэмжээний хүнсний хомсдол нүүрлээд байгаа билээ. Ард түмэн нь өлсгөлөнгөөр үхэж үрэгдэж байхад төрийнх нь тэргүүд тансаглаж суудаг нь аль ч улсад бичигдээгүй хууль болж тогтсон бололтой.